Ган материалын давуу талууд
- Бат бөх чанар: Ган метал нь толбо, зэвэнд маш тэсвэртэй. Гялалзсан, өнгө үзэмжээ удаан хугацаанд хадгалж, өдөр бүр зүүх боломжтой.
- Харшил үүсгэдэггүй: Ган нь харшил үүсгэдэггүй тул мэдрэмтгий арьстай эсвэл зарим металлын харшилтай хүмүүст маш сайн сонголт болдог. Энэ нь арьсны цочрол, харшлын урвал үүсгэдэггүй.
- Бага засвар үйлчилгээ: Зэвэрдэггүй ган эдлэлийг арчлахад хялбар байдаг. Энэ нь цэвэрлэгээ бага шаарддаг бөгөөд зөөлөн савантай усаар угаах мөн шил арчигч алчуураар арчиж болно. Тиймээс тусгай өнгөлгөө, засвар үйлчилгээ шаарддаггүй.
- Боломжийн үнэ: Зэвэрдэггүй ган нь ихэвчлэн алт, мөнгө зэрэг бусад үнэт металлаас илүү хямд байдаг бөгөөд загварлаг, удаан эдэлгээтэй аксессуарны хувьд хэмнэлттэй сонголт болдог.
- Трэндээс гардаггүй: Ган аксессуар нь моодноос гардаггүй үргэлж трэнд байсаар ирсэн. Энэ нь олон төрлийн загварын сонголтыг орлож чаддаг бөгөөд энгийн болон албан ёсны аль алинд нь тохиромжтой сонголт болдог.
- Байгальд ээлтэй: Зэвэрдэггүй ган нь тогтвортой, байгальд ээлтэй материал юм. 100% дахин боловсруулах боломжтой бөгөөд энэ нь үнэт металл олборлох, боловсруулахтай холбоотой байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулдаг.
- Өнгө алдалтанд тэсвэртэй: Ган аксессуар нь бусад металлаас ялгаатай нь өнгөө хадгалж, цаг хугацааны явцад гялалзсан хэвээрээ байдаг.